Friday, September 28, 2018

Дурсамж минь


Дурсамж минь 

Санаанд нэг л тодхон салаа сүлжсэн үс минь
Санаанаас ерөөсөө гарахгүй сайртсан хоёр хөл минь
Урсгал дөлгөөн буян голынхоо
Усны долгио шиг хүүхэд нас минь

Тоонот цагаан гэр минь
Тоодон хөөрхөн тэрлэг минь
Тоодгор бяцхан алхаа минь
Торомгор бяцхан нүд минь
Хөвөн хөвөх он жилүүдийн
Хүүхэд насны минь дурсамж минь

Намуун тайван орчин минь
Намбалаг дөлгөөн ээж минь
Нададаа ганцхан аав минь
Надад заяасан бүхэн минь
Баярлаад баршгүй
Бахархаад ханашгүй ЭХ орон минь

Аргалын сайхан утаа минь
Арцны тансаг үнэр минь
Хээр талын хөх бууц минь
Хэнзлэн ургасан нялх ногоон үнэр минь
Бага насны дурсамж минь
Бадагхан шүлэг шиг урсана

Буянт голын урсгал шиг
Булгилан долгиолж урсан хөвөрч
Буурал талын салхи шиг
Буцааж болохгүй хурдан өнгөрчээ 2016/09/30

Unknown Web Developer

Morbi aliquam fringilla nisl. Pellentesque eleifend condimentum tellus, vel vulputate tortor malesuada sit amet. Aliquam vel vestibulum metus. Aenean ut mi aucto.

No comments:

Post a Comment