Үнэхээр сайхан дуу магтахад
Нэг үг багадах бололтой
Нэжгээд ухаан шаардах бололтой
ААВ МИНЬ/Үг. Гаравсүрэн Ая. С.Цэрэнчимэд/
Хэндээ ч нэг л зангаараа
Хээгүй гүдэсхэн аав минь
Далдхан нөөсөн хайрандаа
Дандаа өлгийтэй өсгөлөө дөө
Үггүй зэмлэсэн харцнаас чинь
Үнэний ухаарлыг ав луу даа
Өөрийнхөө хайранд өлгийдөөд
Өтлөхөд нь жаргааж чадлуу даа хө
Ээж шиг минь илхэн уйлаагүй ч
Энгэртээ мэгшдэг аав минь
Бодолдоо өнжүүлсэн намайгаа
Ботгон буйлаатай зүүдлээстэй
Зунтай зудтай хорвоод нь
Зуугаар наславч мөнхрөхгүй
Араасаа нэхэлтэй аавын минь
Аргамжаа нь бөх л байгаасай даа
No comments:
Post a Comment