Ялдам бүсгүй
Шинэхэн цас
сэвэлзсэн зөөлөн салхи нарны дуулаахан илч
Шинэ бүхний эхлэл
энэ л нэг өглөө
Би өнгөрсөн дурсамжуудаасаа
өнөөдрийг шүүнэ алдаа онооны дэнсэнд
Би өнгөрсөнд
болсон сайхан бүхнээр өөрийгөө усалж дэлгэрнэ
Би өнгөрсөнд
болсон гэмшил харуусл бүхнийг өөртөө шингээж хатуужна
Тиймээ өмнөхөөсөө
Өөрчлөгдөхийг Тэмүүлж явдаг ялдам бүсгүй
Тиймээ би
эрхэмсэг хатдын үргэлжлэл Эгэл жирийн Монгол бүсгүй
No comments:
Post a Comment