Friday, September 28, 2018

Дурсамж минь

Дурсамж минь 

Санаанд нэг л тодхон салаа сүлжсэн үс минь
Санаанаас ерөөсөө гарахгүй сайртсан хоёр хөл минь
Урсгал дөлгөөн буян голынхоо
Усны долгио шиг хүүхэд нас минь

Тоонот цагаан гэр минь
Тоодон хөөрхөн тэрлэг минь
Тоодгор бяцхан алхаа минь
Торомгор бяцхан нүд минь
Хөвөн хөвөх он жилүүдийн
Хүүхэд насны минь дурсамж минь

Намуун тайван орчин минь
Намбалаг дөлгөөн ээж минь
Нададаа ганцхан аав минь
Надад заяасан бүхэн минь
Баярлаад баршгүй
Бахархаад ханашгүй ЭХ орон минь

Аргалын сайхан утаа минь
Арцны тансаг үнэр минь
Хээр талын хөх бууц минь
Хэнзлэн ургасан нялх ногоон үнэр минь
Бага насны дурсамж минь
Бадагхан шүлэг шиг урсана

Буянт голын урсгал шиг
Булгилан долгиолж урсан хөвөрч
Буурал талын салхи шиг
Буцааж болохгүй хурдан өнгөрчээ 2016/09/30

уйланхай

Намар модод навчнаасаа хагдарч уйлна😰
Өвөл өглөө орсон цас газар газарт шингэн нэвчиж уйлна 😢
Хавар өвлийн сүүлчийн цас зуны анхны бороотой холилдож уйлна😥
Зун өнгө алаглам цэцэгс ногоон зүлэг зүг зүгийн ус мөрөн горхи цэлэлзэн урсан уйлна 😭
Орчлон ертөнц бүхэлдээ уйланхай бхад намайг уйланхай гэхгүй бгаа бздээ 😜😜😜😜😜😜😜😝хүмүүсээ

Tuesday, July 5, 2016

Ингэнээ сайхан бдын бна урмын үг

Ёстой их баярлалаа хэн байсанч их сайн хүн байна бид нарын ажлыг ойлгож туслаж байдаг ажил үйлс тань үргэлж бүтэж явах болтугай.

Thursday, June 23, 2016

Эзэнгүй

Байгаа минь махлаг мяриалаг бондгор бөндгөр юмоо
Бүүр багынх юмаа яаадын гэхгүй юу
Хэмжиж жинлэх бүтээгдэхүүн шигл
Хэдэн кг -д чинь багтах ёстойн
Бариад жинлээд кг-ддаг
Бараа бүтээгдэхүүн чинь огтоос биш за юу
Дөрвөлжин хананд хайрцлаглаад
Дөрвөн булангаас шахахын
Өрөөлийг Өөрийн хүссэнээр байлгах гэснээс
Өөрийнхөө Хэн бэ гэдгийг тодорхойл

Бодож санаж сэтгэдэг
Баярлаж гомдож тунидаг
Ярьж хэлж ойлголцдог
Ямартай ч хүн шүү хөөе
Мартсан нэгэнд нь сануулая
Маргааш гэдэг өдөр байна ш дээ



Monday, June 20, 2016

Сайхан амраарай

Булбарай нүүрээ угаагаад
Бумбагар хацараа амраагаад
Амттанд зүүдэндээ аялаад
Сайхан амраарай

Wednesday, May 25, 2016

Бүсгүй хүн

Хос орчлонг нялхасын дуунаар сэрээж
Ховорхон тохиох охин үр нь мэндэлжээ
Энхрий ялдам төрхөөрөө бусдыг зүрхийг булааж
Инээд бялхам аашаараа бусдын сэтгэлийг хөглөж
Туулах амдралын өнгийг солонгын өнгөөр чимж
Туучиж л явна даа урсгал сөрөн................бүсгүйчүүд минь
 

Үүлэнзаяа-д

Холоос ирсэн гуниг үргээд чамаас зугтана
Хонгор жаахан аалинаас чинь үргэнэ найз минь
Хорвоо дээрх инээд хөөр аз жаргал баясалийг
Харцандаа шингээж аалиндаа нэгтгэсэн
Элдэв юм бодолгүй үнэнийг хэлдэг шударга занд чинь
Эрч хүч урам зоригоор дүүрэн амьдралыг чимэж явдаг аашинд чинь
Нөхөрлөл гэдэгийн үнэ цэнийг мэдрүүлсэн
Нүцгэн үнэн тэр цаг хугацаа гэрчилнэ харуулна ................
ХАМгаас Хайрт НАЙЗдаа Төрсөн Өдрийн мэнд 2015/05/24 2016/05/24