Wednesday, April 27, 2016

Хос орчлон


Чулуунаас би ихэрийн нь эрдэг 
Цэцэгнээс би ижлийг нь хайдаг. 
Чиний хайр шиг нандин хайрыг
Цэнхэр гаригаас эрээд олоогүй
Оршин буй бүхэнээс ижлийг хайлаа


Unknown Web Developer

Morbi aliquam fringilla nisl. Pellentesque eleifend condimentum tellus, vel vulputate tortor malesuada sit amet. Aliquam vel vestibulum metus. Aenean ut mi aucto.

Tuesday, April 26, 2016

Дурлаарай дурлаарай



    Мөнхийн урсгалт амьдрал


Дурлаарай дурлаарай амьдралдаа
Дундрашгүй хайр иржил айсуй
Дурлаарай дурлаарай
Дүүрэн дулаан амьдрал минь дээ

Хайрлаарай хайрлаарай биенээ
Хүмүүн сэтгэлт итгэл айсуй
Хайрлаарай хайрлаарай
Халуун дулаан амьдрал минь дээ

Хүндлээрэй хүндлээрэй олнийгоо
Хүүхэд өсч гэр дүүрнэ
Хүндлээрэй хүндлээрэй
Хамгаас нандин хайр минь дээ

Дээдлээрэй дээдлээрэй хүмүүсээ
Дэлхий нялхарч монгол минЬ гэрэлтнэ
Дээдлээрэй дээдлээрэй
Мөнхийн урсгалт амьдрал минь дээ


Unknown Web Developer

Morbi aliquam fringilla nisl. Pellentesque eleifend condimentum tellus, vel vulputate tortor malesuada sit amet. Aliquam vel vestibulum metus. Aenean ut mi aucto.

ААВ МИНЬ


 Үнэхээр сайхан дуу магтахад
Нэг үг багадах бололтой 
Нэжгээд ухаан шаардах бололтой


ААВ МИНЬ/Үг. Гаравсүрэн Ая. С.Цэрэнчимэд/

Хэндээ ч нэг л зангаараа
Хээгүй гүдэсхэн аав минь
Далдхан нөөсөн хайрандаа
Дандаа өлгийтэй өсгөлөө дөө
   Үггүй зэмлэсэн харцнаас чинь
   Үнэний ухаарлыг ав луу даа
   Өөрийнхөө хайранд өлгийдөөд
   Өтлөхөд нь жаргааж чадлуу даа хө
Ээж шиг минь илхэн уйлаагүй ч
Энгэртээ мэгшдэг аав минь
Бодолдоо өнжүүлсэн намайгаа
Ботгон буйлаатай зүүдлээстэй
   Зунтай зудтай хорвоод нь
   Зуугаар наславч мөнхрөхгүй
   Араасаа нэхэлтэй аавын минь
   Аргамжаа нь бөх л байгаасай даа
Unknown Web Developer

Morbi aliquam fringilla nisl. Pellentesque eleifend condimentum tellus, vel vulputate tortor malesuada sit amet. Aliquam vel vestibulum metus. Aenean ut mi aucto.

Thursday, April 21, 2016

Ухаарал хайрлах юмаа


Өвөл бүхэн дандаа урт байдаг
Өнгөрсөн хойно л богинохон санагддаг
Амьд хүн нэгнээ муу хэлдэг
Алга болохоор нь бүгд магтаж эхэлдэг
Анд нөхдөө амьд ахуйд нь урамшуулж, уучилж
Аз жаргалыг бусдад аа харамгүйгээр тараацгаая.
Муулах сайлахад таниас адилхан л цаг хугацаа үйл хөдлөл гарна......
Харин үр дүн нь тэс өөр..
Ухаарал хайрлах юмаа  эх сурвалж http://amid.blog.gogo.mn/read/entry84172

Unknown Web Developer

Morbi aliquam fringilla nisl. Pellentesque eleifend condimentum tellus, vel vulputate tortor malesuada sit amet. Aliquam vel vestibulum metus. Aenean ut mi aucto.

Wednesday, April 6, 2016

Амьдрал чи бодолын хэлхээс


Амьдрал чи бодолын хэлхээс
Аз жаргал чи агшин зуун хэлхээс
Өсөн дэвжин мандан бадарсан
Эв нэгдлийн хэлхээс
Өс санаж эе эвдэрсэн
Цаг хугацаанд бууралтсан
Саарал түүхийн хэлхээс
Санчиганд буурал суусан
Өвгөд хөгшидийн хэлхээс

Тиймээ бид буурал түүхийн хэлэхээс


Unknown Web Developer

Morbi aliquam fringilla nisl. Pellentesque eleifend condimentum tellus, vel vulputate tortor malesuada sit amet. Aliquam vel vestibulum metus. Aenean ut mi aucto.