Thursday, March 31, 2016

миний мэдэх банхар бидний хайртай нохой бар


Буурай аав хөгшин ээж гээд буруу зөвгүй бувтнадаг балчираасаа мэдэх банхар нохойг манайхан бүгдээрээ хайрладаг байсан. Түүнийг бар гэж дууддаг тас хар мөртлөө зүрх цагаан нохой байсан юм. Буурай аавыг өнгөрсөнөөс хойш хөгшин ээж минь ганц охиноо хөдөөний хүн болгохгүй гээд аймгийн төв нүүлээ нүүсэн буурьнаас үлдсэн тэр нохой эзнээ төвөггүй олсон тэр манайд л хэзээний мэддэг аятай  хүрээд ирсэн. Миний мэдэх ухаан орсон цагаас хойш сонссон харснаас тэр юмуу түүний дуу холоос ойр байдал төрх зөнгөөрөө нэг дотно. Танихгүй хүнд бол сайн давхина хуцна боргооно айлгана гээч гэхдээ би бариад хазаад хүнд гэмтэл учруулсаныг л лав огтоос мэдэхгүй юм. Нэг удаа аавын найз манайд ирэхэд нохой хуцах хашааны хаалга тяр няр хийх дуунаар цочин хүн барчихлаа  хэмээн дотроо бодоод гүйн очиход харин нөгөө ахын бараг дээр гарчихсоон нүүрэн дээр хөв хөв гээд хуцаж байдын гялс холдуулаад гэртэй оруултал нөгөө ах чинь айсан гэж жигтэйхэн зүрх амаар гаргачих шахлаа гээд чичирээд байсаныг санаж байна.  Баясаа ах хуцаад боргоогоод байхаар сайн хашраая гэж бодоод өшиглөхдөө халтираад уначихсан юм байна лээ хэзээч мартхааргүй айлгасыг бодохоор инээд хүрээд байдаг юм. Гэхдээ гэмтэл учруулаагүй гэдэгийг онцолмоор байна.  Араатан амьтаныхаа зангаар хүнд гэмтэл учруулж байсан олон нохойг би мэднэ. Би  хүртэл 3 нь ч банхар сүрдмээр нохойнуудад хазуулж байсан. Гэхдээ яагаад миний мэдэх бидний хайртай нохойны маань зан байгаа байдал үнэхээр сонин  бусдаас өөр болохоор өдөрөөс өдөрт хайр татсаарл. Жирийн мөртлөө жинтэй хүйтэн өвөл дуусч хавар наашлах үеэр цагаан сарын шинийн нэгэнд өглөө эртлэн босч ээж маань аагтай шаргал цайгаа чанаж хамаг ажилаа амжуулдаг боловч аав маань багын яааруу сандруу зангаараа ээжийг түргэвчлүүлэх боловч тэвчээр алдагдан түрүүлээд нар ханын толгойд туслаа гээд л золголтын таваг зулаа бариад гүйчихнэ араас ах би дүү хамгийн сүүлд ээж ингээд нар гэрэлтсэн сайхан өдрийн намба төгөлдөр угтах золголт эхлэхэд хамаг цай сүү идээ будааныхаа дээжийг хангай дэлхийдээ өргөсний дараа нь нохойдоо гэр бүлийн гишүүн хувь хүртээдэг уламжлалтай. Харин одоо уламжлал гэдэг зүйл алга болж байгаа надад үнэхээр харамсалтай санагддаг бас тэрхүү уламжлалыг үгүйлж байна. Хөдөө сумд цагаан сар олон хоногоор үргэлжилдэг танихгүй хүнд давхидаг учираас бид нохойгоо нохойгоо уяхаар шийдсэн юм. Шинийн нэгний өглөө өдөржин уястай өнжихдөө уяагаа тойроод намайг тавьчих тэхүү гэж гуйж бгаа юм шиг  харц үнэхээр хэцүү орой болж уяас тайлж өгөхөд хар хурдаараа чавхдчихаар нь хаашаа ингэтлээ яаарсаныг мэдмээр санагдаад  гэрийн хойноос уяасыг нь барьсаар намайг гарч ирэхэд  манай модон жорлонгын хойно шээж байдын байна. Би гайхсан хайр хүрсэн өдөржин уясанаа бодохоор өрөвдсөн. Хоног хугацаа өнгөрсөөр хөгширсөн болохоор холоос намайг танихгүй хуцнаа тэгээд ойртоод ирэхээрээ таниад сүүлээ шарвигнуулаад нөгөө сүртэй зан нь бхгүй болно гээч тэгээд хоёулаа зэрэгцээд паацаг паацаг алхана даа. Миний сэтгэлд тодоос тод үлдсэн тэр нохойг санахын ихээр санаж байна.
Unknown Web Developer

Morbi aliquam fringilla nisl. Pellentesque eleifend condimentum tellus, vel vulputate tortor malesuada sit amet. Aliquam vel vestibulum metus. Aenean ut mi aucto.