Monday, January 25, 2016

Эх орон та




Чингисийн цусаар дуусаагүй түүх цадиг
Чингүнжавын цусаар үргэлжилсэн он жилүүд
Олон арван нэр нь дурьдагдаагүй баатруудын
Олж тэмцсэн чин үнэн Эх орон та
Үнэн худал хамаагүй Эх орон таныг
Үр хойчдоо үлдээж чадсан Эх орончдыг Хүндэтгэе
Цохилох зүрх бүлээн цусны үргэлжлэл
Цог жавхаатай энгийн нэгэн ......................

Жавар гээчийг тачигнуулсан өвөл
Жаргал гээчийг бужигнуулсан нутаг минь
Миний чиний бага балчир идэр насны минь дурсамжинд үдээстэй
Миний чиний төрөхөд чинь өлгийдөж үхэхэд чинь тосох Эх орон минь
Өртөөлөн нүүдэллэх уулс дов толгод ус мөрөн горхи минь
Өвгөд хөгшидын минь амиараа хамгаалж цусаараа тамгалсан Монгол минь

Unknown Web Developer

Morbi aliquam fringilla nisl. Pellentesque eleifend condimentum tellus, vel vulputate tortor malesuada sit amet. Aliquam vel vestibulum metus. Aenean ut mi aucto.