Зурсан юм шиг замаар
Сум шиг хурдан төмөр хүлэгээр
Замдаа саад гарвал
Ярьсан юм шиг хүмүүстэй таарч
Нутагтаа ирлээ
Элгэнд нь тэврүүлж нөмөрт нь ноолж өссөн болохоор
Эмээгийн минь биднийг гэх сэтгэл шиг уудам болохоор
Талын салхи чамаас би айхгүй
Талын жавар чамаас би жиндэхгүй
Ирэх замыг минь саравчилж суудаг эмээ минь хүлээж байгаа болохоор
Ирэх замыг минь ерөөж цалгилсан сүүгээр мялаасан болохоор
Замдаа бид саатахгүй
Зах хязгааргүй төөрөхгүй