Цаст цагаан уулын өвөрт нь өлгийгджээ би хувьтай хүн
Цаглашгүй мөнхийн урсгалд нь өсгөгджээ би азтай хүн
Яг л бидний дэргэдээс минь харж ивээж
Яг л бидний итгэлээс минь дэлбээлж гэрэлтэж
Яг л бидний сэтгэлээс минь ундаалж асаж
Яг л бидний үнэмшилээс минь улбаалж сүндэрлэсэн
“Отгонтэнгэр уул минь”
Урмыг минь тэтгэж
Урдахь амьдралыг тэгшилсэн миний нутгийн шүтээн